Нээх олон үнсэлдэлттэй өдөр.
Япон хоолны газар ороод цонхон дагуух 2 хүний ширээнд суулаа. Цонхон дагуух энэ ширээнүүд цонхон талдаа нэг урт сандалтай бүх ширээндээ, эсрэг талд нь нэг сандал, ингээл 2 хүний ширээ. Дотоод тохижилт нь Японы нар сар гэрэлтээд байдаг бамбуу байшин шиг засалттай. Хар, улаан хүрнээр дотоод тохижилтоо хийсэн, ийм л газар. Дэнлүүнүүдтэй.
Суши захиаллаа. Хажуу ширээний 2 цугтаа цонхон талын үргэлжилсэн сандал дээр суужээ. Хараар хувцасласан, үсээ хадааслаж зассан охин, цаад талд нь суугаа охиныг сайн харж чадсангүй. Бүсэлхийгээрээ тэврэлдэж суугаад үнсэлдээд л байхын үнсэлдээд л байхын. Тэгснээ өөд өөдөөсөө хараал нүүрий илээл чихээр нь тоглоол. Миний захиалга ирэхээс өмнө хөтлөлцөөл гараад явлаа.
Номын санд. Компьютер дээр нээх сайхан юмаа хийгээд сууж байтал хажуу нээх сонин дуугарлаа. Харлаа, мэдээж хэрэгт дурлана биз дээ, хүн юм чинь. Хажуугийн эрэгтэй эмэгтэй 2 үнсэлдээл гар нь нээх бие биенийхээ эн тэрүүгээр яваал. Бүсгүй нь бүр сандлынхаа ар түшлэг налж хэвтээл үнсэлдээл аяаран дуугарч эн тэр, шууд эрөтик үзүүллээ.
Орой. Зогсоол руугаа ирлээ. Гэтэл хажуугий эгнээнд машиныхаа хажууд зогсоол бас л шүлсээ солилцоод хачин хачин. Энэ өдөр чинь үнсэлдэлтийн өдөр юм болов уу? Хэнийг үнсий доо. За за орж ирсэн та бүхнийг үнсий болох уу?
"Хэт Дотно Харьцаагаа Нийтийн Дунд Дэлгэдгүүд Бусдыг Үл Ойшоогчид" гэж би боддог. Миний бодол хэнд ч хамаагүй эсвэл хуваалцана биз.

Сэтгэгдэлүүд:
Хацар дээр чинь шоп шоп шоп
genet ter sanand orob ..
Болорка, муухай их шүлстэй Баагий байж дээ
maar olon jiliin omnoh dursamj shuu bitgii oochlood bai geeluu haha
Болорка, хаха, дурсамж сэргээжээ.
би үнсий
Дэлгээн, нэг л үнсхиймүү.
Зоригт, нээлттэй байх газар тусдаа байхаа.
Ноён Кихот, үнсэлтийг авлаа, хариу үнсэлт илгээлээ FedEx -р.
Сэтгэгдэл үлдээх: