Баасан ахын өдрөө

Ёо, ямар олон шулам бэ? хаа сайгүй л шуламнууд, аймаар хар нүүртэй, тэнд нэг тас хар уруултай шулам, энд улаан хүрэн даашинзтай ганган шулам, тэнд цагаан сортой үстэй шүүрээ барьсан бас нэг шулам ... Яршигоо муухай шулмууд, би л лав дургүй ээ.

Орж ирэхдээ Сантатай тааралдсан, бариу улаан хувцастай болохоор гэдэс нь жирэмсэн юм шиг харагдаж байна лээ, хэхэ. Нэлээд урт үсээ 2 сүлжээд нээх хөөрхөн босгочиж, ягаан кет, өвдгөө хүрсэн ягаан, нэг нь алаг оймс. Аан нээрээ, хамгийн эхлээд тааралдсан Будда лам хав халзан толгойтой, шар лам хувцсан дээрээ шар нөмрөг намируулаал, хүзүүндээ зүүсэн нь арай эрхи биш бурхантай том медаль шиг ен, даажгүй лам.

Хаа сайгүй чихэр, амттан. Идээгүй ээ гэхдээ, чихэрнээс хаширсаан, одоо болъёо яршиг төвөг, цөөнгүй шүдээ сэхээн амьдруулах тасагт хүргэж,  тахир дутуу болгоод элдэв нөхөөс бөглөөс. Муухай чихэрчин байсан л доо, Эмээ Ээжийнхээ сүүлд нь Ээжийнхээ чихрийг хулгайлаал хулгайлаал машиндаа хаяна. Эмээ Ээжийн үед чемоданыг ахтайгаа хамтардаг байлаа.  Ах чемоданы тагны ар талын эргээр эрэгдэж онгойлгоол пад шд, хэхэ.  Эмээ Ээж бол гайхаастай цоожтой, түлхүүр нь өөрөөс нь салаагүй байхад л чихэр нь дундраад байдаг. Муухай хул...ч чихэрчин болохоор Бурхан намайг хашраасан байхоо. 



За за номын санд ирээд цонхны хажуугийн ширээнд суумаар байгаан. Гэтэл бүгд эзлэгдчиж, хүлээх зуураа ийм юм хийгээл сууж байна. Аа нээрээ, том хар чихтэй явж байна аа.

гоё бүрхэг манантай өдөр байна, сайхан номын санднаа, Баасан ахын өдрөөр.  

Сэтгэгдэлүүд:

1. † IMP † | 2009-10-31 05:08:38
Yu we ene odoo yasan soliotoi yum beeee
2. Hilde | 2009-10-31 14:29:17
хэ хэ хэ энд харин гайгүйм тэр янзан бүрийн шулам энэ тэр нь ... эсвэл би гэрээс гарч гэдэс алдахгүй болоод харсангүй юу
гээээснээс ах дүү 2 бол бас л гайгүй хоршдог байжээ эмээгийн чихрэн дээр хи хи хи... манай дүү лаазтай молоког онгойлгож уучаад нүхийг нь хөвөнгөөр бөглөөд доош нь харуулаад тавьчихсан байж билээ. Харахад нэг л бүтэн молоко байгаад байдаг ээж хөргөгч цэвэрлэх гээд байрнаас нь хөдөлгөснөө энэ яагаад ийм хөнгөн байнаа гэж гайхаад олж мэдэж билээ
3. Хэлтэрхий | 2009-10-31 16:01:05
happy halloween
4. Badman | 2009-11-01 22:32:15
Баасан ахынхаа төрсөн өдрийг саак тэмдэглээрэй
5. Lily | 2009-11-02 09:22:30
1, тиймүү.

Хилдэ, хахаха, хөвөнгөөр бөглөөд тавьчдаг

Хэлтэрхий=Бүтнээ, thanks

Batman, өө саак номын сандший шд.

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!
Powered by BBlog