Чамайг Харахсан ...

 

Дууг сонсож сууна. Он жилүүдийн тэртээх санаанд орж ирээд, түүнийг одоо ямар залуу болсон бол харах юмсан, нэг ангийнхан байсан өдрүүд ...

Тэр ингэж санаанд орж ирж байгаагүй юм шигээ, энэ дуу л тэнд намайг хүргээд өгчлөө. Өндөр, долгиотой хар үстэй, зураг авах дуртай тийм нэгэн байж билээ. Миний урд суудаг, тоглоод ч байгаамуу шоглоод ч байгаамуу заримдаа муудалцаад л ... Багш нар чиний нүд нуруун дээрээ гарциймуу гээл, ингэж байхаар хажууд нь суучаач гээл загнадаг байсан, Түүнийг.

Манайхаар ирээд шатан дээр яриал сууна. Хажуугийн айлын эгч аймаар хардаг байсан тээ. Хичээл тараад гэртээ ирээд удаагүй байтал чи залгаад л ... заримдаа би чамд дуулж өгий гээл, нээх хачин хоолойгоор орилоод ... дуулж байна гэхэд хаашаа ч юм бэ дээ, хэхэ. Аан бас намайг үнсэнэ гээл тэнэгтдэг байсныг чинь санахаар инээд хүрдийн. Ангиараа зааланд тоглосон өдөр хацар дээр үнсчээд нээх мангартаал үнсцээн гээл сургуулийн коридороор гүйснийг чинь ч санаж байна.

Чамтай авахуулсан төгсөх үеийн тэр зургаа үзмээр ... даанч энд алга. Цайвар өнгөтэй, биений хэлбэр дагасан урт даашинзтай мөнгөн сандаал хослуулж өмсөөд, жижигхээн үсээ загасан сүлжээгээр сүлжсэн байсан тэр өдөр. Чи миний араас тэвэрсэн зураг. Миний "хөрөнгө"-нд байдгиймаа, чамд байдаг болуу энэ зураг.

Хэлж байсан чинь үнэн байсан гэдгийг саяхан өөр хүнээс мэдлээ. Одоо чамайг нэг харахсан ямархан залуу болсон бол ... бид гоё найзууд байсан, тийм болохоор л би чиний хэлснийг тоглоом болгоол өнгөрөөдөг байсан байх. Тэр үед чиний хэлснээс илүү багаасаа мөрөөдсөн мэргэжлийнхээ сургуульд орохгүй бол амьдрал дуусах юм шиг хачин амьтан байжээ Би.

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2009-10-26 08:36:46
10 жилийн гэнэн сайхан мөрөөдлүүд алс одож зураг л түүх болон үлддэг шиг..

жаргалтай хүүхэд насны дурсамжийн нэгээхэн хэсэг тэр болон үлджээ тийм үүү:::
2. Lily | 2009-10-26 08:40:12
баярлалаа, тиймээ, Түүнийг саналаа, гоё өдрүүд ...
3. LuZa | 2009-10-26 12:18:16
Haha chinii ner bas yu bolchoo veeee

Chinii dursamjnaas bi bas hen negniig dursaal goy. Bi bas zurag ni baina uu haij yzlee alga hehe
4. Hilde | 2009-10-26 13:31:47
yun Mia be? xexexe buruu gazar orchib uu gej bodoh shig ........
5. Бөөсхөн... | 2009-10-26 13:34:56
харахсан ...
6. xoxotush | 2009-10-26 13:39:14
lily neree yaaatsiimpee mia genuu kk
7. tsets31 | 2009-10-26 13:43:48
suuliin ued manai banjigmaanyyd neree ix solidog boljee.lily chini goyo bsan shte dyrsamj ch goyo shuu.bi bas negen xuniig odoo yamar zalyy bolson bol gj bodoj bituuxen xaij yavdagiin amidralaa gj sonirxoltoi yumaa
Дуу болгон тодорхой цаг үеийг, дурсамжийг дагуулж, сануулж байдгаа гэж...
9. Lily | 2009-10-27 03:18:17
Зула, буцчлаа, уг нь энэ нэрийг дээр бүүр дээр үеэс бодоол байсийн.

Хилдэ, зөв газар даа.

Бөөсхөн, харах байхаа хэзээ нэгэн цагт

Хохо (товчиллоо шоо), Лили нэрээ жоохон амраасийн

Цэцээ, сайнуу, сонирхолтой шд за танайхаар нэг хэсээдхий ойрд очоогүй.

Шагай (гэчих үү?), гого нэртэйн вэ. Аймар шагай тоглодог байлаа.
10. Badman | 2009-11-01 22:32:37
Нялхараад л байна уу
11. amanjinka | 2009-11-01 22:36:32
ӨӨӨ САЙХАН МӨРӨӨӨДӨЛӨӨРӨӨӨ БОДЛОО ЧИМЭГЛЭЭЭЛ ГОГО ШҮҮ ДЭЭЭ
12. amanjinka | 2009-11-01 22:36:33
ӨӨӨ САЙХАН МӨРӨӨӨДӨЛӨӨРӨӨӨ БОДЛОО ЧИМЭГЛЭЭЭЛ ГОГО ШҮҮ ДЭЭЭ
13. amanjinka | 2009-11-01 22:36:34
ӨӨӨ САЙХАН МӨРӨӨӨДӨЛӨӨРӨӨӨ БОДЛОО ЧИМЭГЛЭЭЭЛ ГОГО ШҮҮ ДЭЭЭ
14. amanjinka | 2009-11-01 22:36:36
ӨӨӨ САЙХАН МӨРӨӨӨДӨЛӨӨРӨӨӨ БОДЛОО ЧИМЭГЛЭЭЭЛ ГОГО ШҮҮ ДЭЭЭ
15. consula | 2009-11-01 22:46:54
багын дурсамж сэргэтэл бичжээ. Сайхан бичлэг уншлаа
16. Lily | 2009-11-02 09:18:04
Batman, арай нялх болоогүй ээ

Ама, сайнуу, сайхан манараал хэсэж явна уу

Consula, баярлаваа
17. chansaa5000 | 2009-11-06 17:17:43
чи тэр нөхрийг хайрын нүдээр, эрэгтэй хүн гэдэг талаас нь нэг ч харж байгаагүймүү?
18. Lily | 2009-11-07 13:27:50
тэр нөхөр? Чи аймаар том дарга байхаа тээ

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!
Powered by BBlog