
TAXI DRIVER (1976)
Шилдэг киноны жагсаалтанд ордог боловч нэг үзээл болоо кино. Ер нь л үзээд дэмий. New-York хотын сэтгэлээр унасан таксин жолооч түүнтэй таарах хотын амьдралын хэсэг: түүнд таалагддаг бүсгүй, өсвөр насны я...н, буудалцаан ...гм
Robert de Niro-г залуугаар нь Jodie Foster-г охин байхаар нь харлаа. Hollywood акулууд.

THE VISITOR (2008)
Сенегал, Сирээс ирсэн залуу хос. New- York-д хууль бусаар амьдардаг. Бүсгүй зүүлт хийж худалдаалдаг, залуу бөмбөр тоглодог. Тэд санамсаргүй тохиолдлоор их сургуулийн Профессортой танилцаж, Проф. Vale бөмбөрөөр тоглож сурна, тэд найзууд болно. Залуугийн ээж Мичиганд мөн хууль бусаар амьдардаг. Азгүй тохиолдлоор залуу баригдаж Америкаас гаргагдах болоход Профессор өмгөөлөгч авж хөөцөлдөөд ч туслаж чадсангүй.
Профессорын дүрд тоглосон Richard Jenkins Оскарын шагналд энэ дүрээрээ дэвшиж байсан.
Энэ киног бол үзээ үз.

FAME (2009)
Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. New-York-н урлагийн сургуулийн авъяаслаг оюутнууд: бүжиг, жүжиглэл, хөгжим ... гм
Энд аймаар таалагдсан хэсэг хэллэг байгаа. Амжилт гэдэг бол үнэ цэнэтэй машин, байшин, асар их мөнгө биш. Амжилт гэдэг бол инээмсэглэл, эгэл жирийн өглөө гм за бүрэн хэлж чадахгүй байна.
Надад л лав аймаар таалагдсан. Ахьж үзнээ, гэхдээ $1-н кино театрд ирэхээр нь. Мартсанаас энд бүжгийн ТВ тэмцээнд орсон миний дэмжиж байсан охин тоглосийн.
Хэрэв та урлагт дуртай бол үз үз дахин үз.

Сэтгэгдэлүүд:
За эхний киног бол үзэж эхлээл хаясан. Би угаасаа дээр үеийн кинонд нээх дуртай биш хихи
Хоёр дах киног аль билээ нэг сайт дээрээс үзэж байгаад гацаад хаасан санагдана. Зурган дээрээс харвал мөн болтой
Гуруу дах киног түрүү сард синемад үзвээ. Урлаг талаасаа бол гоё кино. Дуулаал , бүжиглээл , хөгжимдөөд ... тасархай. Гэхдээ кино яг юу үзүүлэх гээд байгааг ойлгоогүй их бүрхэг явсаар байгаал дууссан. Тэгээд тэр гоё шар үстэй хүүхэн гархын байх гэсэн нээх тод гараагүй. Хэн гол дзр нь мэдэгдэхгүй бөөгнөрсөн кану байна лээ. Нээрээ нэг дойлуурын синемад ирэхээр нь үзнээ
Кану үзэгч Луза
PS: нэг долларын синема гэдэг чинь яасан сайхан юм бэ. манай энд тийм юм байдаггүй шд. Бдг бол халуураад нэг орчихвол гарахгүй байх даа
Бүсгүй, намайг дагавал нар сарны гэрэл шд хахаха, за тэр яахав, $1 театрд жинхэнэ театруудад гарж дуусаал ирдийн. Халуурна шд киногоор бол заримдаа шартаал нам хэвтчинэ.
Чимгээ, за болж дээ.
Ollie, sain kino, gehdee ih har kino, uuriin sonirhliig hundelj ba
ss_gogo, huuheldein kino goyo oo uzdiin oruuldaggui l bhoos. Party room-d orj irj bujigleechee.
Ollie, Helterhii 2 bas
Сэтгэгдэл үлдээх: