Банжиг Хэлний Гарын Авлага

Ойрд унтах, идэх ч цаг байхгүй. Үнэн завгүй гэдэг нь харагдаад байгаа биз. Банжиг хэлний гарын авлага гээд номон дээр ажиллаж байгаа. 

Банжиг хэлийг мэдэхгүйгээр банжиг ертөнц, блог ертөнц, одоогийн ертөнцийн бүрэн хүн байж чадахгүй гэдгийг мэдрээд энэ номоо бүтээж байгаа. Цаг ч их орж байна. Энэ өөрөө их баялаг хэл л дээ. Монголоос эх сурвалжтай хэлээ уг нь. Тэгээд богино хугацаанд асар хурдтайгаар хөгжөөд бөмбөрцгөөр тарсан Монгол гарлын хүмүүс ярьдаг, ойлголцдог хэл болсон байхиймаа. Тиймээс цаг их орж байнаа.

 

Банжиг хэлийг шамдан сонгон суралцсанаар мааш богино хугацаанд олоон талын шинжлэх ухаанд зэрэг суралцаад Дооктор эн тэр болж ч магад: Хоол хийх, хувцсаа сонгох, утга зохиол, машин тэрэг, хов жив, хайр дурлал, мэрэг төлөг, эрүүл мэнд, ажлын өрөөг зүй зохистой ашиглах, далайд гарсан гавьтаан, пивоны зөв хэрэглээ, улс төр, баяр наадам гм ... энэнээс цааш үргэлжилнэ шүү, би нь бүгдийг нь жагсааж чадсангүй, ном бүтээж байгаа мөртөө. Энэ чинь Банжиг хэлний өргөн далайцтай, хэрэглээ өндөртэйг хэлээд байна тийм үү. Бүүр Банжигт орж ирээд цагийг өнгөрөөж болно гээд бод доо, танихгүй хүн өөртэй чинь яриал цагийг чинь хамт өнгөрөөгөөд өгнө. Агаар, хоол мэт болж байгаа хэл байгаа биз дээ тэгэхээр.

 

Ийм ертөнцөд орж одоо үеийн хүн болж, хөл гараа нийлүүлэн явахад Банжиг хэлийг сурах нь таны хөгжлийн түлхүүр, танд олон олон боломжийн хаалгыг нээж өгнөө. Тиймээс Банжиг хэлийг сурах гарын авлага таны найз нөхөр, ээж аав, ах дүү, таяг түшиг тулгуур. Гарын авлагагүйгээр бол сурахгүй, баталчий. Жишээлбэл: сээн, ээмэр, духлаа, гялз өөрөө юу гэж ойлгохуу. Мэдэхгүй байгаа биз. Таах гэж оролдох дэмий, энэ баялаг ертөнцийг буруугаар ойлгоо явчихвал эхнээсээ дэмий, одоо биш өнгөрсөн үеийн хүн болчих ч юм билүү. Аан бас Банжиг хэл дотроо их олоон жалга жалгын аялгатай. Тиймээс номы нь аваал судлаал сур зүгээр.

 

Номон дээрээ гарын үсэг зуруулах хүн байвал зохиогч би сайт дээрээ гарын үсгээ скандээд оруулсан хэвлэж аваад наана биз.

Сэтгэгдэлүүд:

1. ЗОРИГТ8 | 2009-10-08 17:28:46
Гарын авлагыг боловсруулах ажилд чинь амжилт хүсье
2. Lily | 2009-10-08 17:29:39
баярлалаа
3. TinkerBell Serenashka | 2009-10-08 17:42:16
Good luck. Gehdee surahad busad helnees amar yum shig bgan te.
4. Lily | 2009-10-08 17:48:34
гайгүй шүү, гэхдээ л ном хэрэгтэй шүү
5. Өвлийн өвөө anjigai | 2009-10-08 17:51:41
Номоо гүйцэд гарахаар нь хэлээрэй.
6. ooolhonooo | 2009-10-08 17:57:15
Anjgai ahtai hamtraaach hehehe sayhan anjgai ah iim yum tsugluulaad baisan shd
7. chimgeeitgel | 2009-10-08 19:42:08
зайк амжилт хүсье.
8. medicalscience | 2009-10-08 19:48:04
hehe, amjilt hehe
9. JIooBдон | 2009-10-08 20:02:24
дэмийм хийжаахий
10. Галдан | 2009-10-08 22:01:58
Ш доогуур хоёр зураас В. Энэ юүгсэн үгүүү.

Лээл хатагтай
11. LuZa | 2009-10-08 22:09:50
Вахахаха ши мэн ямар юман дээр ажиллаад байгаа гэнэ үүү элэг элэг

Мань нь ойрд тэнхээ муу байгааг хэлэх үү бичсэн юмыг чинь уншаад яг явах гэжийна хихи
12. Badman | 2009-10-08 22:14:59
Хэрэгтэй л ажил хйижаагаан байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
13. blogtoihun | 2009-10-08 22:16:54
Аль номын дэлгүүрт байгаа нь, авмаар Байхын... яах уу?
14. Julia_976 | 2009-10-08 22:18:55
Юун хөөрхөн юм бэ? ккк.
15. secret | 2009-10-08 22:23:26
boloosht hehe
16. TinkerBell Serenashka | 2009-10-08 22:25:27
banjigdaal yavjiisan chini medku ug garch ireel tegenguut shuud tolidood l utgiig ni medchdeg boluul yasan ashtaiv de.
17. p.mardai | 2009-10-08 22:35:14
за хө зөв шүү дэмжинэ эээээ
18. bomberder | 2009-10-08 22:55:43
chaachgaryn blogo ter chigeeree oroh yum bn daa hehehehe
19. xoxotush | 2009-10-09 00:36:48
xixixixi amjeeeeelt
20. Lily | 2009-10-09 09:30:47
Анжигай, хэлэлгүй яахав.

Оолхоноо, баярлалаа, уг нь би нэгээрээ хүнтэй хуваалцахгүйгээр анхдагч болмоор байгаан

Мэдикал, Чимгээ амжилт хүссэнд баярлалаа.

ЛоооВ, дэмий биш ч юм билүү.

Га, энэ байна шд сахалтай хүмүүс их хэрэглэдий юм шиг байгаан. мулти утгатай бүгдий сурчвал их амар олон өгүүлбэрт оруулаад яриад явчина. Мултидаж чадахгүй бол эр, эр урт эгшиг оруулаад бас хэрэглэж болно, за.

Зула, наашаагаа бол яваал ир л дээ. Ээмэгтэйн байж жоохон аятайхан инээ л дээ.

Бэтмен, хромтой дээлтэй малгайтай хүн чинь ерөөгөө хаясан ба шд, хувцсанд чинь аймар хосолж ба

Б.хүн (блогтойхүн шоо), хэдийг авахын

Жулиа, тийм ба уу, баярлав.

Секрет, болно шд

Серенашка, тун удахгүй ирнээ тэр цаг миний ачаар хахаха

р.мардай, дэмжсэнийг дэмжнээ.

бомбердер, эх сурвалж өгсөнд баярлалаа.

хохотушка, хихихи баярлооов.
21. blogtoihun | 2009-10-09 22:52:48
нада нэг л байхад болно

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!
Powered by BBlog