
Энэ киног бараг л эрт урьдын цагт үзжээ. Блогтоо оруулах гэсээр багагүй хугацаа өнгөрсөн ч оруулмаар санагдаад бичлээ. Бодит явдал, коллежийн Профессор Robert Kearns-н хувийн намтрыг кино өгүүлнэ.
Хичээл эхлэхэд багш самбарт мэргэжлийн ёс суртахуунтай байна гэдэг мэргэжилтэн (professional) болсны өөртөө үнэнч байгаагийн хэрэг ... киноны үйл явдал цааш үргэлжилнэ. Бороонд машинтайгаа явж байхад шил арчигч үргэлж цааш нааш ... ядаргаатай. Энэ шил арчигчийг үргэлж биш тодорхой хугацаанд арчдагаар зохион бүтээнэ. Ингээд Форд компанитай хамтрахаар ярилцана. Форд ийм шил арчигчийг бүтээхээр ажиллаж байсан ч хараахан амжилт олоогүй байсан цаг. Robert Kearns -тэй тохиролцсоны дараа Форд инженерийн санаанд үндэслэн шил арчигч хийгээд түүний бүтээл гэдгийг үл зөвшөөрдөхгүй бүүр нэрийг нь ч үл оруулна.
Ингээл байлдаж эхэлнэ дээ, Форд жирийн нэгэн инженер хоёр. Мэдээж, Фордын талд ... мань хүн энэ байдлаас болж 6 хүүхэдтэй гэр бүлээсээ сална, мэдрэлийн гэнэтийн туйлдалд орж сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэнэ, өмгөөлөгчгүй болно. Үлгэр гоёор төгссөөн гэхдээ. Фордынхан нэг бус удаа $30 сая хүртэл мөнгөөр тохиролцоо хийх гэж үзээд ч нэмэр болоогүй. Эцэст нь өөрийгөө өмгөөлсөн шүүх хуралд Форд буруутай нь тогтоогдон $100.10 сая төлнө, арваад жил үргэлжилсэн маргааны эцэст. Сүүлд нь $18.7 сая Chrysler төлсөн гэж байгаа. Фордын буруутайг нээх энгийн мөртөө үнэн галзуу харуулдгийн, үзэхэд харамсахгүй кино.
Мэргэжлийн ёс суртахуунаа гэж ... Хэзээ ч билээ, одоогийн Ерөнхийлөгчийн талаар бичсэн нийтлэлийг уншаад ичнэ гэдэг болсон шд. Морин хуурдаал магтаал хэлж байгаа юм шиг, аймаар ...
Одооны машины шил арчигчийн амьдралын түүх үүгээр дууслаа, баяртай багачуудаа, сайхан нойрсоорой.

Сэтгэгдэлүүд:
Ама, тэхх эхнэр нээх хөөрхөн тээ.
Бүсгүй, олж үзсэн үү, гого кино шоо.
Алтаргана, мундаг киночин бол л доо
Чимгээ, Ама, бас гого кино гэсэн байгааз дээ.
Жулиа, сайн сайн. Чи бол сайн байгаан ба тээ, банжигаар салхинд гарч яваа болохоор
Кануу нь хаа вайна.
Сэтгэгдэл үлдээх: