Овъёос (оат)-ыг боловсруулсныг овъёосон хоол буюу оатmeal (боловсруулсан овъёос гэнээ цаашид ) гэх бөгөөд энэ нь хүнсэнд өргөн хэрэглэгддэг, уусдаг болон уусдаггүй ширхэглэгээр (fiber) баялаг. Уусдаг ширхэглэг нь гэдэсний хөндийн бактерийн эсгэгийн нөлөөгөөр өөрчлөгдөн усыг шингээн, царцмаг төст бодис болдог. Уусдаггүй ширхэглэгийн дийлэнх нь хувиралтгүй гэдэсний замаар дамжин усыг өөртөө татдаг. Аль ч ургамал аль алинийг нь агуулах бөгөөд ширхэглэгүүд нь өтгөнийг түргэн хэлбэржүүлж, зөөлрүүлэн богино хугацаанд гадагшлуулах тул өтгөн хаталтаас сэргийлдэг.
Түүнчлэн боловсруулсан овъёосны эрүүл мэндэд тустай талууд нь:
1. Цөсний зарим хүчлүүдийг уусдаггүй ширхэглэг саармагжуулан хоргүйжүүлдэг.
2. Бага нягттай холестеролыг (БНX) өөртөө холбон гадагшлуулах замаар цусан дах БНX-ыг өндөр нягттай холестерол (сайн холестерол)-д нөлөөгүйгээр бууруулдаг. БНX бол их муу найзаа, судасны хананд хуримтлагдаж, цусны урсгалыг саатуулдаг. Цусаар хүчилтөрөгч, тэжээлийн бодис эд эсэд очихоос гадна бодисын солилцооны завсрын болон эцсийн бүтээгдэхүүнүүд зайлуулагдаж байдаг. Тиймээс эд эсийн үхжил болох хүндрэл өгдгийн жишээ нь зүрхний инфарт буюу шигдээс. Зүрхний булчинг цусаар хангадаг титэм судсанд өөхөн саад үүссэнээс зүрхний булчингийн тухайн судсаар тэжээгддэг хэсэг үхжин, цусыг судсаар шахах нь алдагддаг. Ингэхээр бүтэн биед цусан хангамжийн өөрчлөлт орох нь байна. За тэгээд айгаад хэрэггүй ээ боловсруулсан овъёос гм БНХ бууруулах хүнс хэрэглээд өөхийг хаяад байвал болоод явчихна.
3. Уусдаг ширхэглэг цардуулын задралыг удаашруулдгаас чихрийн шижинтэй хүмүүст тустай. Учир нь цусан дах сахарын огцом өсөлтөөс сэргийлнэ.
4. Oвъёос хорт хавдрын эсрэг үйлдэлтэй ургамлын нэгдлийн агууламж өндөр.
5. Oвъёосыг өргөн хэрэглэдэг хүмүүсийн дунд зүрхний эмгэг мэдэгдэхүйц бага тохиолддог. Өдөр тутам нэг
аяга овъёос идэх нь зүрхний эмгэгээс сэргийлэх тустайг судалгаагаар мэдээлжээ.
6. Oлон тэжээллэгийн вит E, цайр, зэс, төмөр, магни, манган болон уургийн эх үүсвэр болдог байна.
Эцэст нь овъёостой жигнэмэгний (печень, cookies) жор оруулъяа. Манай гал тогоонд туршилтын ажиллагаа үр дүнтэй явагдсан болно. Жорыг нь би зохиогоогүй юм шүү, Хүмүүсээ.
Боловсруулсан Овъёос үзэмтэй жигнэмэг (печень)
1/2 аяга (а) гурил
1/4 цайны халбага (ц.х) хужир (сод)
1/4 цайны халбага (ц.х) давс
1/4 цайны халбага (ц.х) шанц (cinnamon)
1/2 а цөцгийн тос (масло)
3/4 а бор элсэн чихэр
1 өндөг
1/2 ц.х ваниллагийн ханд
1 1/2 а түргэн болдог овъёос
1/2 а үзэм
Шарах шүүгээгээ 375 F хүртэл халаана. Зуурмагаа ц.халбагаар дүүрэн хутган тасалж шарах тавган дээр тавина. 10-12 мин буюу шарлатал шарх шүүгээнд жигнэнэ (шарна ч гэхиймүү).
Эрүүл Жигнэмэг
1 а гурил
1/2 ц.х хужир (сод)
1 1/2 а боловсруулсан түргэн болдог овъёос
1 ц.х шанц
2 өндөгний цагаан
1 а бор элсэн чихэр
1/3 а чидуны тос (olive oil) (бусад ургамлын тос болно байхаа, надад байгаагаа л хэрэглэсийн)
1/2 а сүү (тосгүй)
1 ц.х ванилла
1 а үзэм
1 а үрж жижиглэсэн лууван (алим, zuccini -аар орлуулж болно)
1 а самар (нэмэх эсэхээ өөрөө л мэд. Би бол самаргүй хийсэн.)
Хуурай орцуудаа холиод үлдсэн орцуудаа нэмээд, хутгаад ц.халбагаар тараагаад 375 F-д 15 мин шарах шүүгээндээ жигнээ.

Сэтгэгдэлүүд:
Одооны хүүхнүүд шэг чамирхаж идэх биш өл залгах гэж л иддэг байлаав шүү хаха /Бурав/
Га, чамирхах бишээ энэ чинь нээх сайхан амттай эд биш шд, эрүүл хүнс гэдгээр нь иддийм доо.
Надаа явуулаарай...
ӨӨР ОРчУУЛГА БАЙВАЛ ХЭЛЭЭРЭЙ
Ама, тэгээрэй хө
Акута, харин тэхх үр тарианаас хаях юм байхгүйм шиг ба оо. Сайн эгчтэй юмаа.
Найз, би алдаж бичсэн байна, заслаа алдаагаа, баярлалаа. Чамайг хэлээгүй бол анзаарахгүй байсан байна.
Сэтгэгдэл үлдээх: