Хүмүүсээ та нарт баярлалаа. Жилийн ойгоор ирсэнд. Дараа жил бол эрийн гурав, эмэгтэйн хэд ч байдгийн наадамтай 2 өдөр үргэлжилнээ, эртхэн дуулгахад.
Хоёр гэдэг нь их учиртайаа. Хоёр нас хүрэхэд, хэлд, хөлд орцон. За тэгээд хос багана, хос хун, хоёроороо дүүрэн байна шд энэ амьдрал чинь: гутал хоёроороо, савх хоёроороо, оймс хоёроороо. Тиймээс хоёр хүрэхээрээ учир жанцантай наадам хийнээ. Бичлэгүүдээ овоолж байгаад Лили овоо босгоод тахина, сэтгэгдлүүдээрээ ойн концерт тоглуулна ... эн тэр гээл их л юм төлөвлөж байна. Зохион байгуулах комиссоо удахгүй бүрдүүлнэ. Хүсвэл нэрээ дэвшүүлнэ биз, Хүмүүсээ.
Ер нь эмэгтэйн хоёр наадам гэнээ. Харин ямар наадам байх талаар та бүхэн саналаа хэлээд ойн наадмын бэлтгэлд оюун санааны хандив өргөвөл талархан хүлээж авнаа, Баярлалаа, Хүмүүсээ. Наадмыг хийх хөрөнгө мөнгөнд хандив авахгүйг мэдэгдий 100% өөрөө даана.
Зула, мээнь чухал нэртэй болжээ чи. Надад бол Зула хэвээрээ. Эд бүгдээрээ таргалуулдаггүймаа, орц нь. Чи минь тэхээр идэхийн болуу даа.
Бетмэн, сураал гээгээл явдийм доо, салан баавгай гэдэг билүү. Зулагаас очоод асуу даа.
Ангараг, мэндэд талархлаа. Дараа жилийн наадмаар ирээрэй.
Цэц31, дээрх амттангууд болбоос зөв хооллох хуулийг даган хийгдсэн тул хүссэнээрээ идэж болноо, бүсгүй минь. Ойрд танайхаар ороогүй нэг орий байз.
Эмбий, хэхэ баярлав.
Молор, бүгдэд мэнд хүргэсэнд баярлав. Хүмүүсээ та нарт мэнд хүргэснийг харсан бээз.
Зоригт, цээжил цээжил дахин цээжил.
Хилдэ, аан тийн нэрстэйгээ дуусгах гэж аймар ажиллалаа шд энэ хүн.
Бялзуух, харж бгаа биз нэрийг чинь бүтэн бичлээ шоо :)
Га, хаха ..., бяр үнэртээл хачин бгаа шд
Банжиг төрийн дуулал эгшиглэнэ, бүгд компьтерийнхээ кеy board дээр гараа тавиад дагаж дуулна.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: