Нэгэн насны ойг минь сануулж, хаа холоос зорьж ирсэн Жиргээдээ баярлалаа, үнссэнд нь үнэхээр их бүүр үнэхээр нислээ.
Тэгээд Жиргээдээ зориулаад ойрын үеийн үйл явдлыг жижигхээн тоочноо. За орж ирсэн, орж ирдэгүүд нь хараад сонсоод гарна биз дээ.
Нэгэн зүйл.
Өглөө фитнесс явлаа. Гэтэл яг нөгөө багш бүсгүйн өдөр таардаг байна шд. Д ... багш аймаар хашгирна ууу, ооох, яааа гээл ... солиотой хурдтай, галзуу хүч шаардсан дасгалуудтай, яг л армийн бэлтгэл шиг (цэрэг байсан ч биш). Нэгэнт ирсэн болохоор гээд гүрийгээл байлаа гүрийгээл байлаа, цаг хараастай. Ядахад цаг ер явдаггүй ээ, надаар тоглоод инээгээд байгаа аятай.
Зо зо, цаг харахаа болиод, Чарлесийн Анжелийн Луси Лиу, Ким Бэссинжэрийн тоглодог банк дээрэмддэг хүүхэн болохоор бэлтгэл хийж байна гээл мөрөөдсөн чинь нөгөө төмөр эн тэр хөнгөрөөл, цаг бол дуунаас хурдан онгоцны хурдаар өнгөрөвөө, хэхэхэ.
Хоёр зүйл.
Сая амралтын 3 хоногтой байлаа. Уртаашаа өргөшөө өндрөөшөө миний гал тогоо чинь ганц урт хар дайчинтай. Түүнийгээ шархдуулаад хаясан. Бас ч цор ганцаараа биш юм байнаа, ширээний, цөцгийн тосны, талхны, жижиг гээд андууд нь байгаан байна. Гэхдээ л урт хар дайчин бол тэргүүн фронтод л доо бүх хөлдүү, хатуу, зөөлөн гээл бүгдэд ариутгагчтай савантай усанд шумбаж ороол. Надтай удсийм доо ганц дайчин минь.
Печень хийдэг баатар хөлдүү масло зүсэх гээл дарсан байхгүй ээ, иш нь хуга. Ингээл ойрдоо ишгүй хутгаа амны цаасаар ороогоол элдэв хөлдүү, хатуу, зөөлөнгүүдтэй үзэд харж байнаа. Тэгж байгаад нэг сайн хутга олж авчирнаа.
Гурван зүйл.
Ойрын долоо хоногуудад овъёостой үзэмтэй, овъёос+үзэм+лүүван гээд печень хийвээ. Аа бас нэрстэй нэг амттан хийсэн (cobbler, монголоор нэрийг нь мэдэхгүй юмоо, мэддэг нь хэлээд өгөөрэй, баярлалаа). Нэрс нь доороо, дээр нимгэн гурилан давхаргатай, дээрээс нь жоохон мөхөөлдөс тавиад идэхээр үнэн гого шд.
Жиргээ, ойрхон байсан бол энэ бүгдээрээ дайлмаар л байна. Бусдыг нь ч гэсэн. Энэ овъёос эн тэрийн талаар сайн хүн идсэнээ гээд бичлэг үргэлжлэх болно.
Өнөөдрийн цөг үе үйл явдал үүгээр дууслаа. Мэдээ сонсож, саналаа үлдээж байдаг хүмүүсээ баярлаж явдаг шүү та бүхэнд, энэ Лили.
Дараагийн мэдээ хүртэл түр баяртай.
Номин ногоон дэлгэцэн дээр дараах бичлэг гарч ирээд салют буудна.
Блог ертөнц уудам. Хийх бичлэг их байна.
Ким Пак Лили :))

Сэтгэгдэлүүд:
Надаа тэр гого юмнуудаасаа. Жаргаа таргална гээд иддгүүм байна лээ. Би яахав таргална гэж айхым биш хихи
Чи тэр ганц урт хар дайчнаа тэрроористоос өөрийгөө хамгаалад зорилгоор өвөртөлж унтдаг байсан юм биш бээз.
Ойрдоо чи бярлаг байгаам байна даа. Овёос идсэн гүүний сүү татардаг тал бий шүү хөөе
Blogiin chini nasnii bayar alban yosoor xurgeyee...
Сэтгэгдэл үлдээх: