Намар Миний ...

Намар намайг гуниг, хоосон, уйтай, гундаж харьж яваа, элж хорогдон дуусч байгаа тавилантай зүйрлэх.

Намар нэгээс нөгөөд хувирах бүхэнтэй л адил ... нартай өнгө булаалдах навчис, надаас түрүүлж эндээс нисэн одох шувууд намайг ирснийг зарлаж, хэсэгтээ л энд тухалдаг.

Намраар навчис газарт шингэж, намайг эргэн ирэх мөрийг үлдээдэг. Намайг ирэхийг угтан хавартай золгож, зунаар хөөрцөглөж, Намар намайг хүлээнэ, навчис намраар өөр ертөндцөд зорчдог болохоор ...


Сэтгэгдэлүүд:

1. secret | 2009-09-06 20:10:52
Хөл дор хөглөрсөн навчис
Хөөрхийлөлтэй уйлж буй мэт
2. LuZa | 2009-09-06 20:11:12
Гуниглаа юу хонгорооо
3. secret | 2009-09-06 20:11:57
Хоолонд хийсэн лаврын навчнаас намар үнэртэнэ
Хойтон хэрчсэн гурилнаас үнэртэх байх даа энэ уйтай намар

Сайн уу ЛиЛя
4. Lily | 2009-09-06 20:16:48
Secret, сайнуу хөөе, уйлаагүй ээ тэд урт аянд гарах гээл яарч байгаан


Зула, харин нь ээ, юу ба оо
Ай хө,
Намраа гэж юусан билээ
Найранд барьсан аясан билүү
Нахийтал сойсон морьсон билүү
Аяа хөөрхий
Дуулъя даа, би намар юугаа
Дууланхан байж л уйлъя даа
Зүү шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намраа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ
Алаг даавуу шиг захалж оёсон
Алга дарамхан алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал хайр минь учирч билээ...

гээд л цааш Чойномынхоо шүлгийг үргэлжлүүлэх хүн байвал үргэлжлүүл дээ, хонгорууд аа...
Намар аа гэж...
6. Lily | 2009-09-06 20:30:49
Бялзуухдаа гялайлаа, гоё шүлэг уншсанд.
7. Бүсгүй | 2009-09-06 22:29:22
пөөх бүгд шүлэгчид айн? Намар болоод онгод энэ тэр ороод явсан уу? Намар ч энд усан бороо орж тэнгэр уйлагнаад, сааралтаад уйтгартай шүү. Гэхдээ давгүй даваад гарчихна даа хө. Ямар дуусахгүй юм биш. Ажил хичээл гээд гүйж явтал нэг л мэдэхэд хавар...
8. Оогий | 2009-09-06 22:32:49
намрын синдромыг би бас тусчихаад л явна
9. Hilde | 2009-09-07 14:17:45
үндсээ хүлээгээд юун намрын синдром л байна би ... хүмсүүд яагаад гуниглаад байгаан болоо?
10. Lily | 2009-09-07 19:40:16
Бөсгүй, уйтгарлаагүй ээ найз нь. Би бас 1 Nokia захиалсан чинь бараг 2 долоо хонож ба, out of stock гэнээ.
Хэзээ бидэн 2 учрахын бүү мэд.

Оогий, манай ногоон гэрт тавтай морил.

Hilde, гуниглаагүй ээ найз нь, эндхийн намар гайхалтай гоё өнгүүдээр хувирдаг.
11. Julia_976 | 2009-09-08 01:17:13
Сайн уу? Налгар намар сайхан даа.
12. Жиргээ | 2009-09-08 07:26:04
yagaad ulam uitgar nemeed bnaa;9
13. chansaa5000 | 2009-09-10 17:15:15
өнөөдөр хүмсийн ярьж байгаагаар их уйтгартай, зэврүүн, ингээд зун буцчаа юу гэсэн шиг өдөр байна аа Маний хувьд өөр өө ийм өдөр якутад төрөөгүйдээ /алмаз ихтэй ч манайд зөндөө алт байгаам чинь гэсн/ африкт унаагүйдээ баярлөө л байгаа юмандаа баясаа л блогдоо л суужийна дөө гэж Шүлэгч биш болохоор бусад шиг уянгалж ч чадахгүй нь гэж
14. Жиргээ | 2009-09-10 23:06:19
Lilichka oxion blogin chini neg jiliin oin bayar xurgeye, unsii
15. ЗОРИГТ8 | 2009-09-11 10:21:34
Өвөл би НАМАР чамтай болзож болох уу...чиний өнгө үзэсгэлэн гоо юмаа
16. АЯКО = Щ | 2009-09-11 10:33:28
намар хамгийн сайхан нь
17. Lily | 2009-09-11 17:59:08
Julia, namar goyo oo.

Jirgechka, sorry shoo uitgariig hasaj chadaaguid

Akuta, Africa-d unaaguidee bayarlaad bardagguin shoo neeree, tendhiinhen minii eniig unshchih vii dee ch geh shig hahaha

Zorigt, tiim shoo, Namar Uvul 2 udahgui uulzanoo

AYAKO, tiimee

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!
Powered by BBlog